ШҮДЭЭ ХЭРХЭН ЗӨВ УГААХ ВЭ?

Магадгүй та өөрийгөө шүдээ зөв угаадаг гэж боддог байх тэгвэл дахин нэг шалгаад үзээрэй. Шүдний сойзоо буйлнаас 45 градусын налууд ойр барьж шүдний гадаргууны бүх хэсэгт хүрч угаана. Өөрөөр шүдний дотор болон гадна гадаргууд буйлнаас шүдний үзүүр хэсэг рүү гэсэн чиглэлд угаана. Мэдээж хэлээ бас мартаж болохгүй.

Та шүдээ өдөр гурав удаагийн давтамжтай хамгийн багадаа 2 минут угаах хэрэгтэй бөгөөд ингэсэнээр аман дотор байрлах 600 гаруй нэр төрлийн бактерыг устгадаг чадана. Хэрвээ бактерыг утсгахгүй бол энэ нь амны эвгүй үнэр, буйлны үрэвсэл болон шүд цоорлыг үүсгэх гол шалтгаан болдог.